Урилга
312,000 жилийн турш үргэлжлэх Евроазийн Сүүн замын шинэ Эрин эхэлж байгаатай холбогдуулан Архад, Ахейчууд, Алтан Vergina, Berber, Ай Ханум,
Биби Ханум, Селжукуудын удмын үр хойчсийг болон Алтан Ордынхныг
Дува өвгийн Алтан уулан Ордод 2026 оны 9 р сарын 16-17 хооронд зочлохыг урья.
холбоо барих: +976 99133620
И майл : Erdenechimegish@gmail.com
Ophiuchus эрин дуусч байна
Дорнын Билгийн Саран тоололд Ophiuchus эрин эхэлдэг, идэвхждэг, дуусдаг.
Дорнын Билгийн Саран тоололын 2025 оны могой жилийн адаг могой сарын адаг битүүнд буюу Аргын Наран тоололын 2026 оны 6 р сарын 15 нд
10,000 жил үргэлжилсэн Ophiuchus эрин дууслаа.
Дэлхийн дулаарал, Ундны усны хомсдол, газрын доройтол, цөлжилт, Байгалийн гамшигт үзэгдлүүдийн тоо эрс нэмэгдсэн,
Цаг уурын огцом өөрчлөлт, ядуурал, хүчтэй газар хөдлөлтүүд гэх мэт XXI зууны эхэнд тохиолдож байгаа таагүй үзэгдлүүд зөвхөн дангаар Ophiuchus эрин үргэлжилсэн 40 жилд тохиожээ.
Тэгэхээр, дээрх асуудлуудыг нэн даруй зогсоохыг хүсвэл хүн төрлөхтөн Ophiuchus эринг үргэлжлүүлэхгүй байх нь хамгаас чухал.
"Ophiuchus эрин" 40 жил дангаар үргэлжлээд дуусч байна
"Ophiuchus эрин" нь одоогоос 10,000 жилийн өмнө Хилэнцийн Ордод Наран мандахуйн төгсгөлд эхэлжээ. Ophiuchus Орд, Сүүн замын дагуу бий, түүнийг эртний монголчууд мөн грекүүд мэддэг байлаа. Ophiuchus Ордын талаар эртний Baby Lion календарьт дурдаагүй талаар NASA мэдэгдэж байсан. Ophiuchus Ордыг Сүүн замын 13 дахь Орд гэж нэрэлдэг.
Сүүн замын 13 дахь Ордыг латин хэлнээ Ophiuchu, орос хэлнээ: Змееносец, монгол хэлнээ могой тээгч гэнэ. Нумтын Ордод эхэлсэн Сүүн замын тоолол эцэстээ 13 дахь Ophiuchus Ордод дуусгавар болно. Сүүлчийн удаад, Ophiuchus Орд одоогоос 10,000 жилийн өмнө идэвхжсэн болохыг судлан тогтоолоо.
Сүүлчийн Мөстлөгийн төгсгөл хэсэгт, одоогоос 10,000 жилийн өмнө Ophiuchus Орд идэвхжиж, Ophiuchus эрин 10,000 жилийн турш үргэлжилжээ.
МЭӨ 7974 оны гал улаан бар жил Ophiuchus эрин эхэлж 9960 жилийн турш үргэлжлэхдээ тун цөөхөн удаа дангаар идэвхжин хүн төрлөхтний түүхэнд илэрч танигдаж байжээ. Тиймээс, "могой сүүлт" -ийн түүхийг үүсгэж хаяа хүн төрлөхтний өнгөрсөн түүхэнд Ophiuchus Орд илэрч танигдаж байжээ.
Тийм учраас, могой сүүлт дөрвөн хүчтэн завсарын дөрвөн зүгт хүчирхэг тохиолдол хүн төрлөхтний түүхэнд байнга тохиолдож, түүнийг таслан зогсоохын төлөө хүн төрлөхтөн тэмцэж ирсэн болохыг баталлаа.
Сүүн замын дагуу, үхрийн Ордод "могой сүүлт үхэр", Арслангийн Ордод "могой сүүлт арслан", Хилэнцийн Ордод могой сүүл хилэнцэт хорхой, Бумбын Ордод "могой сүүлт бумба" үүсэх эрсдэл нь Ophiuchus Орд идэвхжих, Ophiuchus эрин идэвхжих үзэгдэл болсоор байжээ. Тиймээс, эдгээр дөрвөн Орд тус бүрт дангаар Ophiuchus эрин эхлэх явдал 10,000 жилйин турш хүн төрлөхтний түүхэнд тасралтгүй илэрсээр байжээ.
Тийм ч учраас, эртнээс Бух захирах чухлыг хадны сүг зурагт илүү ихээр дүрслэн сануулж байжээ. Түүнчлэн, Арсланг захирах, Арслангийн нуруун дээр алтан Наранг мандуулах чухлыг эртний түүхэнд асар ихээр онцолжээ.
Монголчуудын хувьд "Бурхангүй газрын Бумба галзуурна" гэх нь "могой сүүлт Бумба"-ын эрин идэвхжих үзэгдэл тохиолдож, түүнийг таслан зогсоох шаардлага үүсч байжээ.
Ингээд, эцэстээ "могой сүүлт хилэнцэт хорхой" нь Ophiuchus мөн ажээ.
Монгол уран зурагт Ophiuchus дүрслэхдээ хилэнцэт хорхойн нуруун дээр эрэгтэй хүн зогсоод аварга хорт могойгоор наадаж байгаа мэт дүрсэлсэн байдаг.